Written by Administrator
|
29 August 2011
Шалгалтын нислэгийн ажил хийгдэв
Чингис хаан ОУНБ-ын хэрэглэлээр буулт үйлдэх СП-90 системийн глиссадийн радио нэвтрүүлэгчийн өргөн ба нарийн зурвасын нэвтрүүлэгч антеннуудад дохиог хуваарилагч солигдсонтой холбогдуулан хүлээн авах, курсын радио нэвтрүүлэгчийн ээлжит шалгалтын нислэгийн ажлыг ИНЕГ-ын шалгалтын нислэгийн багийн ажилтнууд 2011 оны 8 дугаар сарын 20-ноос 24-ны өдрүүдэд ХНБАҮА-ны Навигацийн хэсгийн ажилтнууд болон Н.Буяндалай даргатай нисгэх бүрэлдэхүүний хамт Изинис Айрвэйс ХХК-ийн JU-9905 улсын дугаартай, SAAB-340В загварын агаарын хөлгийг ашиглан нислэгийн 17 цаг 18 минут блок цагийн хугацаанд хийж гүйцэтгэв.