Увс аймагт шалгалтын нислэг хийлээ.

Feb 03, 2016 No Comments by

Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2015 оны А/178 тушаалын дагуу Увс аймгийн “Дэглийцагаан” нисэх буудалд шилжүүлэн суурилуулсан APM-150-MA холын чиглүүлэх радио нэвтрүүлэгч/ NDB/, MPM-97 маркер /MB/ радио дохиологчийн хүлээн авах шалгалтын нислэг, мөн тус нисэх буудалд 2015 онд зохиогдсон хэрэглэлээр нисэн гарах нислэгийн журмын UGOBI 1B гаралтыг нислэгээр шалгах шалгалтын нислэгүүдийг “Шалгалтын нислэгийн үйл ажиллагааны заавар”, “Шалгалтын нислэгийн байгууллагад тавигдах шаардлага” ОУИНБ-ыг Doc 8071, 8168, 9906 зэрэг баримт бичгүүдийг баримтлан 1 дүгээр сарын 25-ны өдөр “Хүннү Эйр” ХХК-ны Г.Ерөөлт даргатай Fokker-50 маягын агаарын хөлгөөр 2 цаг 20 минутын блок цагтайгаар хийж  гүйцэтгэлээ. Уг шалгалтын нислэгийн явцад APM-150-MA холын чиглүүлэх станц нь Doc 8071-ийн шаардлагуудад бүрэн нийцэж байсан бол хэрэглэлээр нисэн гарах нислэгийн журмын UGOBI 1B журам нь нислэгт ашиглахад ямар нэгэн хүндрэл гараагүй болно.

Мэдээ, Шалгалтын нислэг
No Responses to “Увс аймагт шалгалтын нислэг хийлээ.”

Leave a Reply