АНУ-ын Оклахома хотноо Холбооны нисэхийн удирдах газрын академид ШНЗА-ны 2 ажилтан суралцаад ирлээ

Feb 21, 2016 No Comments by

АНУ-ын Оклахома хотноо Холбооны нисэхийн удирдах газрын академид 2016 оны 01 дүгээр сарын 23-наас 02 дугаар сарын 14-ны өдрүүдэд зохион байгуулагдах шалгалтын нислэгийн шалгагч инженер “flight inspector” бэлтгэх сургалтанд Иргэний нисэхийн ерөнхий газрын Шалгалтын нислэг, зураглалын албаны менежер Г.Энэбиш, мөн албаны Шалгалтын нислэгийн хэсгийн дарга Х.Гансүх нарыг 2016 оны 01 дүгээр сарын 23-наас 02 дугаар сарын 14-ны өдрүүдэд хамрагдлаа.

Уг сургалтад нийт АНУ – 1, Перу – 3, Чили – 2 , Бразил – 1, Израйль – 1, Тайланд – 2, Саудын Араб – 3, Филиппин – 2, Монгол – 2 зэрэг 9 орны  шалгалтын нислэгийн нисгэгч, шалгалтын нислэгийн шалгагч инженер, агаарын хөлгийн авионикийн инженер, шалгалтын нислэгийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгч компанийн программ хангамжийн инженер зэрэг төрөл бүрийн мэргэжлийн 17 суралцагсад 10 багшийн удирдлага доор хамрагдсан.

Энэ удаагийн сургалт нь 2015 оны 4 дүгээр сард шинэчлэгдсэн “АНУ-ын шалгалтын нислэгийн үйл ажиллагааны заавар”-ын дагуу явагдсан эхний сургалт гэдгээрээ онцлог байв.

Уг сургалтанд хамрагдан дараах хичээлүүдийг судаллаа. Үүнд:

  1. газрын навигацийн тоног төхөөрөмжүүдийн хүлээн авах, ээлжит, тусгай шалгалтын нислэг болон нислэгийн журмын хичээлүүд:
  • Нисэх буудлын ажиглалтын радар ASR;
  • Ойртолтын нарийвчлалтай радар PAR;
  • VOR/DME-ийн шалгалтын нислэгийн журам;
  • NDB-ийн шалгалтын нислэгийн журам;
  • ILS-ийн шалгалтын нислэгийн журам;
  • GPS ойртолтын нислэгийн журам.
  1. газрын навигацийн тоног төхөөрөмжүүдийн хүлээн авах, ээлжит шалгалтын нислэг, нислэгийн журмын шалгалтын нислэгийн үед агаарын хөлгийн маневр ба зөвшөөрөгдөх алдааны хэмжээ зэрэг шаардлагатай мэдлэгүүд:
  • HP тооцоолуур ашиглах
  • Электроник шалгалтын нислэгт
  • Шалгалтын нислэгийн тооцоолол ба өндрийн тооцоолол
  • Тоног төхөөрөмжүүдийн өгөгдлийн хүснэгт
  • Радарын ажиллах зарчим
  • ASR ба PAR шалгалтын нислэгийн аргууд
  • Зураг бэлтгэх
  • Радарын дасгал ба критик дүн шинжилгээ
  • Хэрэглэлийн нислэгийн журам
  • VOR төхөөрөмжийн ажиллах зарчим
  • Ерөнхий өгөгдлийн дүн шинжилгээ
  • VORTAC шалгалтын нислэгийн аргууд ба төлөвлөлт
  • VORTAC зураг бэлтгэх
  • GPS системийн шалгалтын нислэг
  • Шалгалтын нислэг ба нислэг хөдөлгөөний удирдлага
  • НОТАМ мэдээ
  • Чиглүүлэх радио нэвтрүүлэгч
  • Нисэх буудлын гэрэл суултын систем
  • Курс ба глиссадын ажиллах зарчим
  • ILS шалгалтын нислэгийн аргууд ба төлөвлөлт
  • Маркерын радио дохиологч
  • ILS-ийн зураг бэлтгэх
  1. Дээрх мэдлэгүүдийг олж авахаас гадна хамт дараах боломжийг судлалаа.

Үүнд:

  • Америкийн Нэгдсэн Улсын шалгалтын нислэгийн төвийн бүтэц, шалгалтын нислэгийн менежмент, газрын навигацийн тоног төхөөрөмжүүдийн шалгалтын нислэгийн талаар туршлага судлах, цаашид хамтран ажиллах боломжийг судлалаа. Мөн түүнчлэн АНУ-ын шалгалтын нислэгийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, шалгалтын нислэгийн шуурхай удирдлагын төвөөр зочлов.
  • Оклахома хотын нисэх буудлын АСС, холбоо, газрын навигаци, бодит ажиглалтын систем, цахилгаан, гэрэл суултын системтэй танилцах боломж олдоогүй боловч VOR, DME, ILS тоног төхөөрөмжүүдийн сургалтын баазтай танилцав. Хэдийгээр сургалтын зардал өндөр ч гэсэн тус сургалтын төвийн COURSE 41906, MARK 20/20A INSTRUMENT LANDING SYSTEM (ILS) сургалтанд ТХНҮА-ны Навигацийн хэсгийн инженер техникийн ажилтнуудыг хамруулвал Чингис хаан олон улсын нисэх буудлын болон Хөшгийн хөндийн шинэ олон улсын нисэх буудлын ILS/DME системийн курс ба глиссадийн радио нэвтрүүлэгчүүдийн антенны агуурга, фазын хуваарилалтыг оновчтой хуваарилан, системийн ашиглалтын явцад гарах гэмтэл, саатлыг богино хугацаанд мэргэжлийн өндөр түвшинд засах чадвар бүхий ажилтантай болох боломжтой байна.
  • Улаанбаатар хотын шинэ олон улсын нисэх буудалд шинээр суурилагдах агаарын навигацийн тоног төхөөрөмжүүдийн шалгалтын нислэгийг хийх аргачлалыг нэвтрүүлэх, шалгалтын нислэгийн төлөвлөлтийг оновчтой зохион байгуулах, “Шалгалтын нислэг, зураглалын албаны үйл ажиллагааны заавар”-т шинээр нэмж оруулах шалгалтын нислэгийн журмын төслийг боловсруулсан.

 

  1. Уг сургалтанд сахилга баттай, амжилттай суралцаж холбогдох үнэмлэхийг авч ирсэн. /Хавсаргав/

Мөн түүнчлэн сургалтад хамрагдахын сацуу шалгалтын нислэгийн теодолит дуранд гарсан гэмтлийг үйлдвэрлэгч байгууллагаар засуулан авчирсан.

Энэхүү сургалтанд хамрагдсанаар Шалгалтын нислэг, зураглалын албаны шалгалтын нислэгийн баг Тажикистан Улсын Душанбе хотын олон улсын нисэх буудлын өргөтгөлийн хүрээнд шинээр суурилагдах ILS/DME системийн хүлээн авах шалгалтын нислэгийг 2016 оны 12 дугаар сард хийх боломж бүрдлээ.

Цаашид энэхүү сургалтанд жил бүр шалгалтын нислэгийн багийн ажилтныг сургах нь шалгалтын нислэгийн үйлчилгээний чанарыг нэмэгдүүлэх, гадаад зах зээлд шалгалтын нислэг хийхэд хүлээн зөвшөөрөгдөх шалгалтын нислэгийн бие даасан хэд хэдэн баг бэлтгэх үндсэн хүчин зүйл болохоор байна.

Мэдээ
No Responses to “АНУ-ын Оклахома хотноо Холбооны нисэхийн удирдах газрын академид ШНЗА-ны 2 ажилтан суралцаад ирлээ”

Leave a Reply