JICA-аас зохион байгуулсан PBN-ны сургалтад ШНЗА-ны 1 ажилтан хамрагдав

Mar 15, 2016 No Comments by

JICA (Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага)-ын Токио хот дахь төв дээр 2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн хооронд зохион байгуулагдсан “Air Traffic Services Route and PBN Procedure Design” сэдэвт сургалтанд Шалгалтын нислэг, зураглалын албаны Нислэгийн журам зохиогч инженер Б.Шижир хамрагдан, амжилттай төгсөв.

Тус сургалтанд Балба, Бангладеш, Бутан, Индонез, Малави, Монгол, Мяньмар, Шри-Ланка зэрэг 8 улсын хэрэглэлийн нислэгийн журам зохиогч инженер, нислэгийн хөдөлгөөний удирдагч, агаарын навигацийн байцаагч зэрэг 10 мэргэжилтэн, албан хаагчид 6 багшийн удирдага доор суралцав.

Сургалтын үеэр Япон Улсын Иргэний Нисэхийн Удирдах Газрын (Japan Civil Aviation Bureau)       Нислэг Хөдөлгөөны Удирдах Төвийн (Air Traffic Management Center) Хэрэглэлийн Нислэгийн Журам Зохиолтын Алба, Шалгалтын Нислэгийн Төв, Токио хотын Ханеда олон улсын нисэх буудал, Кагошима хотын нисэх буудал зэрэг газруудын үйл ажиллагаатай танилцав.

Кагошима хот нь Япон улсдаа хамгийн идэвхитэй галт уулуудаар хүрээлэгдсэн, газарзүйн хуьд өвөрмөц нутаг дэвсгэрт орших бөгөөд энэхүү хотын нисэх буудлыг сургалтын дадлага ажлын сэдвээр сонгон тус нисэх буудлын нөхцөл байдалтай танилцан (Situational Awareness) Үзүүлэлтэд Тулгуурласан Навигаци (PBN) ашигласан хэрэглэлээр ойртолт үйлдэх нислэгийн журам (RNP APRCH), RNP-1 нисэн гарах стандарт журам (SID) болон RNP-1 нисэн ирэх стандарт журам (STAR) зэргийг гар аргаар зохион, амжилттай хамгаалав. Мөн, сургалтын үеэр хэрэглэлийн нислэгийн журам зохиох автоматжуулсан систем болох PANADES-ийг хэрхэн ашиглах талаар суралцсан бөгөөд дээрх хэрэглэлийн нислэгийн журмуудыг уг автоматжуулсан системээр дахин зохион газрын баталгаажуулалт хийснээр бусад PBN сургалтуудаас онцгой байв.

Олон улсад иргэний агаарын тээврийн ачаалал эрс ихсэж байгаатай холбогдуулан агаарын зайг үр дүнтэй ашиглах зорилгоор Үзүүлэлтэд Тулгуурласан Навигацийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд Япон Улс нь амжилттай хэрэгжүүлж эхэлсэн анхдагч орнуудын нэг билээ. Мөн, Япон Улсын засгийн газар, Монгол улсын засгийн газартай хамтран Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудал барих төслийг хэрэгжүүлж байгаа нь бид Японыг үлгэр жишээ улс болгон сонгож тэдний туршлага, практик, мэдлэгэ зэргээс нь суралцах шалтгаан болж байна.

JICA байгууллага нь олон улсаас тавьсан хүсэлтийн дагуу 2, 3-н жилдээ Basic PBN, Advanced  PBN сургалтыг зохион байгуулдаг бөгөөд энэхүү сургалтуудыг нь алхсалгүй идэвхитэй оролцож байх нь маш чухал байна.

Нислэгийн журам, Онцлох
No Responses to “JICA-аас зохион байгуулсан PBN-ны сургалтад ШНЗА-ны 1 ажилтан хамрагдав”

Leave a Reply