Шалгалтын нислэг, зураглалын албаны баг 6 нисэх буудлын 17 тоног төхөөрөмж, 5 нисэх буудлын 9 нислэгийн журмын нислэгийн амжилттай хийж гүйцэтгэлээ.

Mar 29, 2016 No Comments by

Шалгалтын нислэг, зураглалын албаны шалгалтын нислэгийн баг нь 2016 оны 3 дугаар сарын 9-27-ны өдрүүдэд “Аэромонголиа” ХХК-ны фоккер-50 агаарын хөлгөөр 6 нисэх буудлын 17 тоног төхөөрөмжийн шалгалтын нислэг, 5 нисэх буудлын 9 нислэгийн журмыг нислэгээр шалган батлах ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ.

12903944_1265384913491203_1124453116_o

Шалгалтын нислэгийн явцад Хөвсгөл аймгийн “Мөрөн” нисэх буудлын DVOR/DME, AFL/PAPI системүүдийн ээлжит,  Завхан аймгийн “Тосонцэнгэл” нисэх буудлын NDB, DME станцуудын хүлээн авах, Өвөрхангай аймгийн “Арвайхээр” нисэх буудлын AFL системийн ээлжит, Говь-Алтай аймгийн “Алтай” нисэх буудлын DVOR/DME системийн ээлжит, Ховд аймгийн “Ховд”, Увс аймгийн “Дэглий цагаан” нисэх буудлуудын AFL/PAPI системүүдийн ээлжит, “Чингис Хаан” ОУНБ-ын DVOR/DME, ILS/DME системүүдийн ээлжит шалгалтын нислэгийг тус тус шалгалтын нислэгээр шалгаж ICAO-н ANNEX-14 үндсэн шаардлагуудад нийцүүлсэн болно.

Мөн Ховд аймгийн “Ховд”, Өвөрхангай аймгийн “Арвайхээр”, Говь-Алтай аймгийн “Алтай” нисэх буудлуудын A/B ангилалын агаарын хөлөгт зориулсан хэрэглэлээр ойртолт үйлдэх журам, Хөвсгөл аймгийн “Мөрөн” нисэх буудлын  нисэн гарах 2 нислэгийн журмыг шалгалтын нислэгээр шалган баталгаажууллаа.

12922216_1265380480158313_940865458_o

Нислэгийн журам, Онцлох, Шалгалтын нислэг
No Responses to “Шалгалтын нислэг, зураглалын албаны баг 6 нисэх буудлын 17 тоног төхөөрөмж, 5 нисэх буудлын 9 нислэгийн журмын нислэгийн амжилттай хийж гүйцэтгэлээ.”

Leave a Reply