Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын Хэрэглэлийн нислэгийн журмын зохиолт дуусах шатандаа орж, төсөл зургуудыг танилцууллаа

Dec 16, 2016 No Comments by

Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын хэрэглэлийн нислэгийн журам, тэдгээрийн төсөл зургуудыг 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр ИНЕГ-ын хурлын танхимд Нислэгийн журам боловсруулалтын алба (НЖБА)-аас танилцууллаа.

dsc05762_2

Шинэ нисэх буудлын хэрэглэлийн нислэгийн журмын зохиолтыг НЖБА нь 2016 оны 06 дугаар сараас “JICA” байгууллагын зөвлөхийн дэмжлэгтэй зохиож эхэлсэн бөгөөд 2016 оны 12 дугаар сарын байдлаар тус журмуудыг нислэгээр баталгаажуулахад бэлэн болоод байна. Мөн, энэхүү хугацаанд НЖБА нь НТОЗШША, НААХЗА, АНБЗХ, НХҮА, НМҮА, МИАТ зэрэг байгууллагуудын төлөөллүүдийг оролцуулсан Нислэгийн журмын ерөнхий төлөвлөлт (Conceptual design) болон Нарийвчилсан зохиолтын (Detailed design) багуудыг бүрдүүлэн нийт 12 удаагийн уулзалт, зөвлөгөөн, хурал зэргийг амжилттай зохион байгуулж, голлох асуудлуудыг шийдвэрлэв.

Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудалд Уламжлалт болон Үзүүлэлтэд тулгуурласан навигаци (PBN) ашигласан APCH, SID, STAR, Missed Approach, Holding, Circling зэрэг нийт 65 нислэгийн журам зохиосон бөгөөд тус журмуудыг нислэгээр шалган баталгаажуулсны дараа 24 схем зураг болгон НМЭ-д зарлуулахаар төлөвлөж байна.

Нислэгийн журам, Онцлох
No Responses to “Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын Хэрэглэлийн нислэгийн журмын зохиолт дуусах шатандаа орж, төсөл зургуудыг танилцууллаа”

Leave a Reply