Бүтэц

 

 

Untitled

Шалгалтын нислэгийн хэсэг

Шалгалтын нислэгийн хэсэг нь тус албаны үндсэн чиг үүргийг 2 ажлын нэг болох шалгалтын нислэгийн ажлыг хийж гүйцэтгэнэ. Монгол улсын агаарын зайд болон нисэх буудлуудад ашиглагдаж буй холбоо навигаци, гэрэл суулт, ажиглалтын тоног төхөөрөмжүүдийг заагдсан хугацаанд нислэгээр шалган баталгаажуулахаас гадна Монгол улсын нутаг дэвсгэр дээр байрлаж буй бүх нисэх буудлуудад ашиглагдаж буй хэрэглэлийн нислэгийн журмуудыг нислэгээр шалган баталгаажуулах ажлыг хийж гүйцэтгэдэг. Шалгалтын нислэгийн хэсэг нь багийн зохион байгуулалттай бөгөөд 2015 оны байдлаар 2 багт хуваагдан ажиллах боломжит боловсон хүчнүүдийг бүрдүүлэн ажиллаж байна.

2015 оны байдлаар тус хэсэг нь 9 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:

  • Хэсгийн дарга
  • Шалгалтын нислэгийн ахлах шалгагч инженер – 2
  • Шалгалтын нислэгийн шалгагч инженер – 6

Нислэгийн журам зохиох хэсэг

Нислэгийн журам зохиох хэсэг нь Монгол улсын нутаг дэвсгэр дээрх бүх нисэх буудлуудын хэрэглэлийн нислэгийн журам зохиох ажлыг хийж гүйцэтгэдэг бөгөөд ИНД-173-ын дагуу нислэгийн журам зохиох ажлыг хийж гүйцэтгэдэг. 2010-2012 онуудад уламжлалт навигаци ашигласан нислэгийн журам зохиолтын үйлчилгээг үзүүлж байсан бол 2013-2015 онуудад PBN буюу үзүүлэлтэд тулгуурласан навигацийг ашиглан нислэгийн журам зохиолт хийж PBN-ийг Монгол улсад нэвтрүүлсэн. Өнөөдрийн байдлаар Монгол улсын иргэний нисэхийн салбарт ашиглагдаж буй гэрчилгээжсэн 14 нисэх буудалд 37 нислэгийн журам зохиогоод байна.

2015 оны байдлаар тус хэсэг нь 8 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:

  •  Хэсгийн дарга
  • Нислэгийн журам зохиогч ахлах инженер – 1
  • Нислэгийн журам зохиогч инженер – 6

Захиргаа, дотоод хяналтын хэсэг

Захиргаа, дотоод хяналтын хэсэг нь албаны захиргааны баримт бичгийн бүрдэл, албаны бичгийн бүртгэл, албан тоотын төлөвлөлт зэргийг хийхээс гадна бүтээгдэхүүнд чанарын хяналт хийх болон албаны үйл ажиллагаанд дотоод хяналт тавих, үл тохирлыг илрүүлэх, сэргийлэх, тэдгээрийг залруулах үйл ажиллагааг зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг эрхлэн явуулдаг.  Тус хэсэг нь ойрын ирээдүйд аюулгүй ажиллагаа (Safety Management System) болон чанарын удирдлагын тогтолцоо (MNS ISO 9001:2010)-г албаны үйл ажиллагаанд нэвтрүүлэхээр зорилт тавин ажиллаж байна.

2015 оны байдлаар тус хэсэг нь 5 ажилтантайгаар үйл ажиллагаагаа явуулж байна. Үүнд:

  • Хэсгийн дарга
  • Аюулгүй ажиллагаа чанар баталгаажуулалтын инженер – 2
  • Захиргааны мэргэжилтэн /бичиг хэргийн эрхлэгч хавсран/
  • Гэрчилгээжүүлэлтийн мэргэжилтэн