Үйл ажиллагаа

Шалгалтын нислэг нь нислэгийн журмын зохиолт болон холбоо, навигацид ашиглаж буй ажиглалтын тоног төхөөрөмжүүдийн цацаргаж буй дохионы чанар ба үзүүлэлтүүд нь стандарт шаардлагын хэм хэмжээнд нийцэж байгаа эсэхийг тусгай шаардлага хангасан шалгах баг, агаарын хөлөг ашиглан шалган баталгаажуулдаг технологи ажиллагаа юм.

Энэхүү технологи үйл ажиллагаа нь нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үндэс суурь нөхцөл болдогоороо онцлог бөгөөд өнөөгийн байдлаар хэрэглэлээр буулт үйлдэх систем (Instrument Landing system), бүх чиглэлтэй хэт өндөр давтамжийн радио дохиологч (Doppler Very High frequency Omnidirectional Radio Range), зай хэмжигч төхөөрөмж (Distance Measurement Equipment), чиглүүлэх радио станц (Non Directional Beacon), гэрэл суултын систем (Airfield Lighting System), ил харааны нарийвчлалтай ойртолтын налуу заагч (Precision Approach Path Indicator), маркерын радио дохиологч (Marker), ажиглалтын хоёрдогч радиолокатор (Secondary Surveillance Radar), автоматаар чиглэл тогтоогч (Direction Finder), нэвтрүүлэг бүхий автомат хамааралтай ажиглалтын систем (Automatic Dependent Surveillance – Broadcast) зэрэг тоног төхөөрөмжүүдийн хүлээн авах, ээлжит болон тусгай шалгалт тохируулгын нислэгүүдийг хийж гүйцэтгэж байна.

 Дээрхээс гадна Шалгалтын нислэг, зураглалын алба нь нисэн ирэх хэрэглэлийн журам (STAR), нисэн гарах хэрэглэлийн нислэгийн журам (SID), оролт үйлдэх хэрэглэлийн нислэгийн журам (APP), – нарийвчлалтай/нарийвчлалтай бус, ил харааны нислэгийн журам (NPA), сансрын навигацийн нислэгийн журам (RNAV, RNP буюу PBN) төрлийн нислэгийн журмуудыг зохиож боловсруулан, газарт болон нислэгээр шалган баталгаажуулах ажлыг гүйцэтгэж байна.

2010-2012 онуудад зөвхөн уламжлалт навигаци ашигласан нислэгийн журам зохиолт хийж байсан бол 2013-2015 онуудад “Чингис Хаан” ОУ-ын нисэх буудал болон “Мөрөн” нисэх буудалд тус тус Performance Based Navigation (PBN) нислэгийн журмын зохиолт  хийж, уг журмуудын газрын баталгаажуулалтын ажлыг ICAO-ын Ази Номхон далайн далайн бүсийн дэд төвийн мэргэжилтнүүдтэй хамтран 2015 оны 1 дүгээр сарын 12-16-ны өдрүүдэд, 2015 оны 3 дугаар сарын 18-19-ны өдрүүдэд БНХАУ-ын Шалгалтын нислэгийн байгууллагатай хамтран нислэгээр шалгаж, гэрчилгээжүүлсэн.

Монгол улсад өнөөгийн байдлаар ашиглагдаж 14 нисэх буудалд нийт 37 нислэгийн журам ашиглагдаж байгаагаас 31 нь NDB, дөрөв нь ILS, нэг нь, VORD/DME, нэг нь VOR тоноглол ашигласан нислэгийн журмууд байна.

Нислэгийн журам зохиолт нь Олон Улсын Иргэний Нисэхийн Байгууллага /ICAO/-ын тогтоосон стандарт, шаардлагыг хангасан нислэгийн журмын тооцооллыг гүйцэтгэдэг технологи ажиллагаа юм. Энэхүү хоёр технологи үйл ажиллагаа нь нислэгийн аюулгүй ажиллагааг хангах үндсэн суурь нөхцөл болдог.

Шалгалтын нислэг, зураглалын алба нь дараах бүтээгдэхүүнийг боловсруулж, нислэгийн аюулгүй ажиллагааг хангаж ажилладаг.

Шалгалтын нислэг:

  • Нислэгийн хөдөлгөөний удирдлагын хэт богино долгионы радиостанциудын долгион тархалтыг шалгах
  • Навигацийн тоног төхөөрөмжийн долгионы нарийвчлалыг шалгах
  • Радиолокаторын долгионы нарийвчлал, агаарын хөлгийн байршлыг тогтоох чадварыг шалгах
  • Гэрэл суултын системийн гэрлийн тохиргоо ба гэрэлтэх чадамжийг шалгах
  • Хэрэглэлийн нислэгийн журмыг агаарын хөлгөөр шалгах

Нислэгийн журам зохиолт:

  • Нисэн ирэх нислэгийн журам
  • Нисэн гарах нислэгийн журам
  • Ойртолт үйлдэх нислэгийн журам /нарийвчлалтай ба нарийвчлалтай бус/
  • Ил харааны нислэгийн журам
  • Сансарын навигацийн нислэгийн журам / RNAV, RNP /

Алсын хараа

Эх дэлхий бидний үйлчилгээний орон зай.

Бидний эрхэм зорилго

Найдвартай шалгалтын нислэг

Нарийвчлалтай зуралалын үйлчилгээ.

Бидний зорилт

MNS – ISO 9001:2010 Чанарын удирдлагын тогтолцоог хэрэгжүүлэх

SMS – Аюулгүй ажиллагааны удирдлагын тогтолцоог бүрдүүлэх

PBN – Үзүүлэлтэд тулгуурласан навигацийг хэрэгжүүлэх

Эрх зүйн орчин 

Стратегийн баримт бичгүүд:

  • Олон улсын эрх зүйн баримт бичгүүд /Конвенци, Конвенцийн хавсралтууд, Документууд, Олон улсын гэрээ, хэлэлцээрүүд/
  • “Иргэний нисэхийн тухай” Монгол Улсын хууль
  • “Улсын нисэхий тухай” Монгол Улсын хууль
  • “Агаарын зайг нисэхэд ашиглах” тухай Монгол Улсын хууль
  • Сайдын тушаал шийдвэрүүд
  • Иргэний нисэхийн багц дүрмүүд

Тактикийн баримт бичгүүд:

  • ИНЕГ болон НХУГ-ын тушаал шийдвэрүүд
  • НХУГ-ын үйл ажиллагааны заавар
  • Албаны даргын тушаал шийдвэрүүд
  • Албаны стратеги төлөвлөгөө
  • Албаны үйл ажиллагааны заавар
  • Шалгалтын нислэгийн үйл ажиллагааны заавар
  • Ажил үйлчилгээний гэрээнүүд

Үйл ажиллагааны баримт бичгүүд:

  • Гарын авлагууд
  • Техникийн баримт бичгүүд
  • Нислэгийн журмууд
  • Газрын зураг, зураглалын өгөгдлүүд
  • Албаны дотоод сургалтын материалууд
  • Албаны цахим шуудангууд
  • Албаны цахим хуудас

Тус алба нь нийт 25 ажилтантай бөгөөд эдгээр ажилтнуудын 62,5% нь гадаадын (ОХУ, Украйн, Латви, АНУ), 37,5% нь дотоодын их, дээд сургуулиудад боловсрон эзэмшсэн юм.