Танилцуулга

Шалгалтын нислэг зураглалын алба

Албаны танилцуулга

Шалгалтын нислэг зураглалын алба нь Иргэний нисэхийн ерөнхий газрын даргын 2010 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн А/161 тоот тушаалын дагуу байгуулагдаж, ИНД-173-аар дүрмээр гэрчилгээжин үйл ажиллагаагаа явуулж байна.

Энэ хугацаанд манай хамт олон холбогдох стандарт шаардлагуудад нийцсэн нислэгийн журам зохиолт, боловсруулалт хийх, холбоо, навигаци, бодит ажиглалтын тоног төхөөрөмжийг хүлээн авах болон ажиллагааг нь шалгалтын нислэгээр хэмжилт тохируулга хийж, ашиглалтын хугацааг баталгаажуулдаг бүтээгдэхүүн, үйлчилгээг чанарын өндөр түвшинд гаргахын төлөө хичээнгүйлэн ажилласнаар технологийн зөрчил дутагдал гаргалгүй ажил үүргээ нэр төртэй гүйцэтгэж байна.